Ам доллорын ханш ахин өсөж эхэллээ

2009-04-14 12:40
http://www.freefoto.com/images/04/28/04_28_50---US-Dollar-Bills_web.jpg
Ам доллорын ханш ахин өсөж эхэллээ
Өнгөрөгч долоо хоногт 1390 төгрөгт хүртлээ буураад байсан ам доллорын ханш ахин өсөж эхлэж байна. Энэ өгөлөө 1490 төгрөгийн зарах ханштайгаар гүйлгээнд гарсан доллор өдөрийн 16 цагийн байдлаар 1473 төгрөгт хүрч буурсан байна. Вальютын ханшийн энэ хэлбэлзэлтэй байдал цаашид ч үргэлжилэх төлөвтэй байгаа юм байна. Сүүлийн өдөрүүдэд арилжааны томоохон банкууд болон вальютын гол гүйлгээ хийгдэж байгаа 8-н шарга төв дээр ам доллорын ханш нэлээд хэлбэлзэлтэй байна. Оргил үедээ өмнө нь байгаагүй ханш тогтоож 1750 төгрөгт хүртлээ өсөж байсан доллорын ханш ахин огцом буурч өнгөрөгч долоо хоногт 1390 төгрөгт хүрч байсан. Тэгэвэл шинэ долоо хоног эхэлхэд доллорын ханш ахин өссөн үзүүлэлттэй байна. Яг өнөөдрийн байдлаар найман шарга төв дээр нэг ам доллор 1462 төгрөгийн худалдан авах ханштай 1473 төгрөгийн зарах ханштай болсон байна. Гэхдээ энэ нь өгөлөөний 10 цагийн үетэй харьцуулхад 20 орчим төгрөгөөр буураад байгаа гэдэгийг вальютын бизнесменүүд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл ам доллорын ханш нэг өдөрийн дотор хоёр ч удаа өсөж буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ байдлаас шалтгаалан бусад гол гол гэгдэх вальютын ханш тогтворгүй байна гэдэгийг хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Хятадын юань нэг ширхэг нь 216 төгрөгөөр авч-217.5 төгрөгийн зарах ханштай байна. Рубль мөн 43.5 төгрөгийн худалдан авах ханштай 44.5 төгрөгийн зарах ханштай байна. Евро өнгрөгч долоо хоногт мөн огцом буурч 1800 төгрөгт орж  ирээд байсан бол өнөөдрийн байдлаар 1910 төгрөгөөр авч 1950 төгрөгийн зарах ханштай болжээ. Вальютын бизнесменүүд ханшийн энэ өөрчлөлтийг гар дээрээс арилжаа хийжи байгаа хүмүүсээс шалтгаалж байна гэдэгийг ч хэлж байна. Харин энэ асуудлыг тун удахгүй шийдвэрлэхээр болсон болхоор вальютын ханш тогтворжих боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Ангилал : мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : m2m | Уншсан (639) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл